Сүхбаатар аймаг

Мөнххаан сум

27 C

Цаг агаар

2849

Валютын ханш

Сүхбаатар аймгийн Мөнххаан сум

Сүхбаатар аймгийн Мөнххаан сум

Ерөнхий боловсролын сургууль

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын

М.Дугаржавын нэрэмжит Ерөнхий Боловсролын сургууль

Анх 1924 онд Банзар уулын энгэрт 1 багш, 16 сурагч, 2 гэртэй үүсгэн байгуулагдсан.

Сургуулийн түүхэн замнал:

1924 онд үүсгэн байгуулагдсан

1924-1954 онд Бага сургууль

1954-1962 онд 7 жилийн сургууль

1962-1972 онд Бага сургууль

1974-2006 онд 8 жилийн сургууль

1980 онд Улсын тэргүүний сургууль, Улсын тэргүүний Пионерын бүлгэм

2003 онд Монгол улсын хурц баатар, төр нийгмийн зүтгэлтэн Магсархурцын Дугаржавын нэрэмжит сургууль

2006 онд Бүрэн дунд сургууль

2018 оноос Ерөнхий Боловсролын сургууль

М.Дугаржавын нэрэмжит Ерөнхий Боловсролын сургуулиас төрөн гарсан алдартнууд:

ШУ-ны гавъяат ажилтан, ШУ-ны доктор профессор Г.Надмид

Түүхийн Ухааны доктор профессор Д.Наваан

ШУ-ны академич Ч.Сэрээтэр

Доктор Д.Галсан

Геологийн ухааны доктор, спортын мастер Ж.Ган-Очир

Нийгмийн Ухааны доктор Ц.Буянтогтох

Физикийн Ухааны доктор Ч.Бадам

Хөдөлмөрийн баатар Д.Аръяа

Техникийн ШУ-ны доктор Г.Гантулга

Доктор Л.Дорж

Доктор Д.Айлтгүй

МУ-ын ардын жүжигчин А.Хавлааш

МУ-ын гавъяат жүжигчин Д.Тунгалаг

Клиникийн профессор Л.Агваажигмэд

Хэл шинжлэлийн ухааны доктор Л.Сүрэнбаатар

Монгол Улсын заан Ц.Магалжав

Монгол улсын начин, Даншгийн начин Б.Батжаргал

2021-2022 оны хичээлийн жилд:

2021-2022 оны хичээлийн жилд Ерөнхий Боловсролын сургуульд нийт 5 удирдах ажилтан, 52 багш, 1 НТБ-ын багш, 33 ажилтан 999 сурагчид боловсролын үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд үндсэн 53 багшаас магистр зэрэгтэй 4 багш, бакалаврын зэрэгтэй 45 багш, дипломын зэрэгтэй 4 багш ажиллаж байгаа бөгөөд насны ангилалаар авч үзвэл 25 хүртэлх насны багш 5, 26-30 насны багш 13, 31-40 насны багш 21, 41-50 насны багш 12, 51-60 насны багш 2 байна.

Ажилласан жилээр нь авч үзвэл анхны жилдээ ажиллаж буй 1 багш, 1-5 дах жилдээ ажиллаж буй 18 багш, 5-10 дах жилдээ ажиллаж буй 9 багш, 10-20 дох жилдээ ажиллаж буй 16 багш, 20-с дээш жил ажиллаж буй 9 багш байгаагийн 8 багш нь тэргүүлэх зэрэгтэй, 19 багш нь заах аргач зэрэгтэй. Үндсэн ажилчин - 24, гэрээт - 9 ажилчин нийт - 33 ажилчинтай. Үүнээс 3 ба түүнээс дээш жил ажилласан 28 ажилчин байна.

Сургуулийн уриа: Зөв хүүхэд бидний зүтгэлээсЗөв хөгжил бидний хандлагаас

Сургуулийн зорилго: Сурагч бүр ахицын төлөө, Багш бүр хөгжлийн төлөөСургуулиараа амжилтын төлөө

Утас: 99988500

Факс: 

Ажиллах цагийн хуваарь: Даваа – Баасан гаригт 08:00 – 17:30 цаг

Байгууллагын хаяг буюу addressСүхбаатар аймгийн Мөнххаан сум 4-р баг ЕБС /facebook - @М.Дугаржавын нэрэмжит ЕБС/

..