Сүхбаатар аймаг

Мөнххаан сум

27 C

Цаг агаар

2849

Валютын ханш

Сүхбаатар аймгийн Мөнххаан сум

Сүхбаатар аймгийн Мөнххаан сум

Эрүүл мэндийн төв

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Манай ЭМТөв нь 32 ажилтантай / их эмч 5, бага эмч 4 сувилагч 10, ЭМНАжилтан 1, үйлчлэгч 4, бусад ажилчид 7/ нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. 

 2017 онд ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар эмнэлгийн түргэн тусламжийн автомашиныг шинэчилсэн. 

 Манай ЭМТөв нь 1998 оноос хойш эхийн эндэгдэл гаргаагүй, 2017 оноос хойш 0-5 насны хүүхдийн эндэгдэлгүй ажиллаж байна. 

 Манай ЭМТөв нь зорилтот бүлгийн хүн амын артерийн даралт, чихрийн шижингийн үзлэг 90.1%, хөхний үзлэг 81.6%, умайн хүзүүний хавдараас урьдчилан сэргийлэх үзлэг 77.2 %-тай хийгээд байна. 

 Мөн 40-65 насны иргэдэд элэгний В,С вирус илрүүлэх шинжилгээг 76,8%-тай хамруулж, вирусын идэвхжил тодорхойлох, эмчилгээ хийх ажил хийж байна. 

Манай хамт олны дотор Алтан гадас одонтой их эмч О.Энхээ, Б.Энхмаа, Хөдөлмөрийн хүндэт медальтай их эмч С.Сэлэнгэ, үйлчлэгч Ч.Мөнхнаст, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан бага эмч Ц.Эрдэнэцэцэг, Т.Нармандах, Л.Чойдорж, Сувилагч Д.Оюун, Л.Алтанцэцэг нар ажиллаж байна. 

Мөн эрүүлийг хамгаалах хүндэт жуух бичигтэн эмийн санч Ш.Хишигтогтох, туслах сувилагч Ө.Отгонбаяр нар ажиллаж байна 

..