Сүхбаатар аймаг

Мөнххаан сум

27 C

Цаг агаар

2849

Валютын ханш

Сүхбаатар аймгийн Мөнххаан сум

Сүхбаатар аймгийн Мөнххаан сум

Цэцэрлэг

СҮХБААТАР АЙМГИЙН МӨНХХААН СУМЫН

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА.

 

Тус цэцэрлэг нь 1964 онд 1 багштай, 1 бүлэгтэйгээр анх байгуулагдсан. Байгуулагдсанаас хойш бүлэг нэмэгдэн 3 бүлэгтэйгээр ажиллаж байгаад 1993 онд сургуулийн харьяанд шилжиж, энэ үедээ 2 бүлэг ээлжийн бүлгээр хичээллэн 2 багш ажиллаж байсан байна.

2001 оноос сумын засаг даргын захирамжаар бие даан бүрэн үйл ажиллагаагаар, 3 бүлэгт 75 хүүхэдтэй, эрхлэгч 1, багш 3, туслах багш 3, тогооч 2, жижүүр 1, нийт 11 багш ажилчидтай ажиллаж эхэлсэн .

Бие даан бүрэн үйл ажиллагаагаар ажиллаж эхэлсэн 2001 оноос, өнөөдрийг хүртэл хугацаанд сумын хэмжээний сургуулийн өмнөх насны хүүхдийг СӨБ-д бүрэн хамруулах зорилгоор бүлэг нэмэх, гэр цэцэрлэгүүд ажиллуулах, багшлах боловсон хүчнийг бэлтгэх гэх мэт ажлуудыг шат дараатай, тасралтгүй зохион байгуулж ажилласны үр дүнд тус цэцэрлэг нь 10 бүлэгт нийт 250 хүүхэд сурч хүмүүжин, 39 багш ажилчидтай, хичээлийн 2 байртай, мэргэжилтэй боловсон хүчнээр 100% хангагдсан, үйл ажиллагаа нь жигдэрсэн байгууллага болон хөгжсөн байна.

Цэцэрлэгийн 1-р байранд 2 бүлэг 4 өрөөнд хичээллэн, зүүн жигүүрт урлагийн заал, номын сан, ажилчдын цайны газар байрладаг, цэцэрлэгийн 2-р байранд 8 бүлэг хичээллэн, биеийн тамирын заал, ажилчдын хүүхдийн өрөө, угаалгын өрөө, гал тогоо, багш хөгжлийн төв, эрхлэгч, арга зүйч няравын өрөөнүүд байрладаг . Бүхий л орчинд багш ажилчдын ажиллах нөхцлийг бүрэн хангаж, тав тухтай орчныг бүрдүүлсэн.

  • АЙМАГТАА ГАРГАСАН АМЖИЛТЫГ СҮҮЛИЙН 5 ЖИЛЭЭР ҮЗҮҮЛБЭЛ:
  • 2016 онд ГУТГААР байр
  • 2017 онд ДЭД байр
  • 2018 онд ГУТГААР байр
  • 2019 онд ТЭРГҮҮН байр
  • 2020 онд ТЭРГҮҮН байр

  • ХАМРАГДАЛТЫГ СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭЭР ХАРУУЛБАЛ:
  • 2016 онд 71.0%
  • 2017 онд 79.4%
  • 2018 онд 83.1%
  • 2019 онд 85.3%
  • 2020 онд 89.0%
  • 2021 онд 91.2%

  • МЭРГЭЖИЛТЭЙ БОЛОВСОН ХҮЧНИЙ ХАНГАЛТ.

Асуулга.

2016

2018

2021

1.

Мэргэжилтэй боловсон хүчний хангалт \хувиар\

89%

97%

100%

  • БАЙГУУЛЛАГЫН ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ.\Цэцэрлэгийн зөвлөлийн жил бүр хийсэн судалгаа, эцэг эхийн санал асуулга, хамт олны үнэлгээ зэргийн харьцуулсан нэгтгэл\

 

2019

2020

2021


Гадна орчны зохион байгуулалт

87%

98%

98.8%


Ногоон байгууламж

79.2%

87.6%

100%


Хүүхдийн тоглоомын талбай

20.1%

21.4%

100%


Гадна талбайн гэрэлтүүлэг

0%

63.6%

85.6%


Гадаад орчны эрсдэлийн үнэлгээ

72.4%

88.0%

98.5%


Дотоод орчны эрсдэлийн үнэлгээ

83.6%

96.6%

98.8%


Хүүхэд хөгжих орчин бүрдэлт

98.9%

100%

100%


Багш ажилчдын ажиллах орчин, нөхцөл бүрдэлт

82.4%

86.5%

100%

 

  • ШИНЭЭР САНААЧИЛЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ТОО, АХИЦ, ҮР ДҮН. \ Жил бүрийн тайланд үнэлгээ, дүгнэлт хийсэн хавсралтыг үндэслэв\

 

Тоо 

Ахиц , чанар

Үр дүн

1.

2019 он

8

65.4%

Дундаж түвшинд

2.

2020 он 

42

96.7%

Маш сайн

3.

2021 он

36

95.0%

Маш сайн

 

  • ХАНДИВ ТУСЛАМЖ, ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛСЭН БАЙДАЛ. 
  • \ Дотоод багаараа жижиг төслүүд бичиж, эрэл хайгуул хийж, санхүүжилт шийдүүлэн , гадна дотор тохижилтийн ажлуудаа төсөв харахгүйгээр бүрэн хийсэн амжилттай.\ 

ЧИГЛЭЛ

2019 он

2020 он

2021 он

1.

Эцэг эх, олон нийтийн хандив

2.687.000

585.000

5.716.000

2.

Хамт олны дотоод хуримтлалаас

2.000.000

4.582.000

6.972.000

3.

Төсөл хөтөлбөр

2.560.000

0

4.750.000

4.

Төрийн бус байгууллага

3.500.000

2.345.000

5.560.000

 

Тус байгууллага нь, залуучуудын оролцоог дэмжих, эрхийг хангах, тэдний үзэл бодлыг сонсох, хүндэтгэх, санал санаачилгыг дэмжих замаар залуучуудын үнэлэмж, ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулан ажилладаг. Мөн байгууллагын үйл ажиллагаа, өнгө төрх, амжилт бүхнийг авч явдаг гол хүч болох, багш ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэднийг дэмжих, туслах, хөгжүүлэх бүх чиглэлийн ажлуудыг тасралтгүйгээр зохион явуулж ажилладаг.

..