Сүхбаатар аймаг

Мөнххаан сум

27 C

Цаг агаар

2849

Валютын ханш

Сүхбаатар аймгийн Мөнххаан сум

Сүхбаатар аймгийн Мөнххаан сум


Сумын тамгын газрын түүх

1923 онд Захиран тушаах, Зарга шийтгэх, албан татварын, цэргийн гэсэн 4 хэлтэстэй байсан мөн Хошууны тамгын газар нь дээрээс тогтоосон орон тоо, хошууны том жижигээс шалтгаалан туслагч, захирагч, мээрэн, Залан, Занги зэрэг 6-8 түшмэл, 4-8 бичээч, 2-4 хуяг давхар ажилладаг байжээ.

1931 онд Хуучин хошуу тамгын газрынхаа гал голомтонд Сэцэн хан аймгийн Эрдэнэдалай вангийн хошууны Дашчойнхорлин хийдийн дэргэд дарга, бичээч, зарлага галчын орон тоотой эсгий гэрт байгуулагдсан түүхтэй. Сумын анхны даргаар хошуу ноён байсан Наваанцэрэн сумын жасаа дарга нэрээр ажиллаж байгаад удалгүй ардын төрийн ажлыг жинхэнэ ардын дундаас төрсөн харц ард хүн хийж гүйцэтгэх нь зүйтэй гэсэн бодлын дагуу Цэрмаа гэдэг эмэгтэйг тохоон томилж ажиллуулсан юм.

Сум байгуулагдсан цагаас /1923 оноос/ одоог хүртэл удирдаж байсан сумын дарга, АДХГЗ -ны дарга, сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны дарга, сумын засаг дарга нар

  • Наваанцэрэн – хуучин хошуу ноён
  • Цэрмаа - эмэгтэй
  • Айлтгүй
  • Намжил мээрэн
  • Цэвээн гүн
  • Шагдар – мээрэн
  • Өлзийбаяр
  • Д.Готов
  • Х.Бат-Очир
  • Ц.Шагдар
  • Д.Данзан
  • Н.Ойдов
  • Ц.Цэгмэд
  • Энэ үеээс ХАА-н нэгдэл байгуулагдаж нэгдэлийн, сумын дарга удирдах болсон 1958 оноос А.Очирчүлтэм – Сум нэгдлийн дарга
  • Ц.Цэгмэд
  • Д.Доржнамжил
  • Б.Цэгмэд
  • Дашдондов
  • Ж.Өлзийбат
  • Ж.Бадрах
  • Л.Лхагва
  • Б.Борхүү
  • М.Гөлгөө
  • 1990 оноос сум нэгдлийн удирдлагыг салган сум бие даасан удирдлагатай болсон ба сумын АДХГЗахиргааны даргаар Д.Дандарбаатар
  • 1992 оноос Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль гарч сумын даргыг засаг дарга хэмээн нэрлэх болж орон даяар сонгууль явагдаж засаг даргаарД.Дандарбаатарыг   томилсон байна 
  • Д.Гансүх – 1996-2000 он
  • Д.Дандарбаатар – 2000-2004 он
  • С.Батсайхан – 2004-2008 он
  • Ө.Чинбаяр – 2008 он түр орлон гүйцэтгэгчээр
  • Ч.Ганболд – 2008-2011он
  • С.Ганхуяг – 2012-2016
  • А.Батдэлгэр – 2017 оноос одоог хүртэл

  • 1992 оноос засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль

мөрдөгдөж эхлэхэд ЗДТГ нэртэй болсон.

Тамгын газрын даргаар - Д.Гансүх - 1992-1994

  • Оюундарь, - 1994 онд
  • С.Батсайхан – 1994-1997
  • Ч.Очирпүрэв – 1997-2000
  • Д.Энхтуяа.- 2000 оноос 2018 он хүртэл
  • О.Туяа – түр орлон гүйцэтгэгчээр
  • С.Оюунжаргал – 2020 оноос